-->

71-84 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яс олжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, Х, Улаанбаатар хотын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олжээ. Түүнийгээ энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Дээрх олдворыг Шинжлэх ухааны академийн геологи, палеонтологийн төвд шилжүүлжээ. Шинжилгээгээр эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзаганы бүрэн бус хэлхээ яс болох нь тогтоогджээ. Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Жодахтын давхаргадасны Төгрөгийн ширээгийн олдворт газар буюу Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай юм байна. Хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна.

С.Дуламсүрэн

Contact us

  • Phone: 976+70100001
  • Fax: 976+70100002
  • Email: info@koreastandard.mn

Address

  • 87 - Ajilchinii street, Chinggis avenue, Khan-Uul District
    Ulaanbaatar, Mongolia
Top