-->

Барилгын шинэ дулаалга Дрим Фоам

Хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах дрим фоам(dream foam).

100% Non-Freon-ийн төгс шингэн хөөс.

Дэлхийн дулаарлын нэг шалтгаан болох Азоны давхрага цоорох үзэгдэл анхаарал татсаар байна. Фреон хий (freon gas)-г өнөөг хүртэл хөргөгч, агааржуулагч (air conditioner), шүршигч (srpay) гэх мэт өдөр тутмын хэрэглээний бараа төдийгүй орон сууц, хөлдөөгч агуулахын зориулалтын дулаалгын материал (urethane foam)-д өргөнөөр ашиглаж ирсэн.

Энэхүү байгальд хор хөнөөл учруулж буй асуудлыг шийдэхийн тулд дэлхий нийтээр журам гаргасны үр дүнд 2010 онд тусгай фреон хэрэглээнээс бүрэн хасагдах болж, 2040 онд орлуулагч фреон ч мөн адил ашиглагдахгүй болохоор шийдэгджээ. Дрим фоам бол тусгай фреон, орлуулагч фреон, мөн гурав дахь үеийн фреон гаралтай хөөсрөх системийг бүхэлд нь багтаагаагүй байгаль орчинд хор нөлөөгүй систем(system) юм. Усыг үндсэн фазаа болгон 2 төрлийн бодисыг хольж, усны урвалаар бий болсон нүүрс хүчлийн хийн улмаас 100 дахин хөөсөрсөн “хоёр бодисын урвалаар бий болсон полимер дулаалга” юм.

SEMI-OPEN TYPE-ийн CELL бүтэц.

Дрим фоамын хөөсөн бүтэц нь нилээд онцлогтой. Биет болсон хөөс нь urethane фоам-аас ялгаатай бөгөөд түшлэг зөөлөвчинд ашигладаг, уян хатан urethane хөөсөнцөрөөс өөр юм. Нарийн яривал зүгээр нэгэн хөөсөнцөр боловч хэмжээ нь өөр, бөмбөлөгүүд ханыг тэр чигт нь эзлэн хаа нэгтэйгээс хоорондоо холбоотой гэж үзэхэд болно. Энэ бүтцэд тулгуурлан усыг шингээх хялгасан судасны үзэгдэл үүсэхгүй. Хөөсөнцөрийн холбогдох тус бүрийн өнцөгт жижиг нээгдэх хэсэгтэй бөгөөд даралтаар усыг хүчээр шахах боломжтой ч, ус энэ нээлттэй хэсгээр дамжин шахагдаж аяндаа хатаж хуурай болно.Ингээд өрөөний чийгшил өндөр тохиолдолд өнгөн гадаргуу чийгийг шингээж, дахин хуурай болох үед чийгийг гадагшлуулж өнгөн талд усан дусал үүсэхгүй бөгөөд халуун дулаанаа хадгалж байдаг дулаалга юм.

ДРИМ ФОАМЫН ОНЦЛОГ

1. Дээд зэргийн нягтрал, дээд зэргийн дулаалга. Барилга тэр чигтээ ямар ч зай завсаргүй дулаалгын системээр хучигдсанаар зуны улиралд сэрүүн, өвлийн улиралд дулаан байна.

Төгс дулаалга, нягтралын бүтэц.

Хичнээн дээд зэргийн дулаалгын материалыг ашиглалаа ч дулаалгын материал хоорондыг холбох холбоос, дулаалга хооронд термаль үзэгдэл бий болж, үүний улмаас нарийн зай үүссэнээр дулаан алддаг. Дрим фоам нь хана, шал, тааз зэрэгт шууд шүршигчээр шүршсэнээр 100 дахин хөөсөрдөг дулаалгын материал учир өнөөг хүртэл хавтан, шилэн хөвөн дулаалгыг гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг хэсгийг ямар ч зай завсаргүй дүүргэх боломжтой битүүмжлэл сайтай юм. Энэ дрим фоам-ын өндөр нягтралтай, халуун дулаан чанартайгаас гадна орон сууцанд туйлийн бага зай эзэлдэг онцлогтой.

Дулааны хэм = 0.038 W/m.k

Дрим фоам нь spray баривал 100 дахин өсдөг chiffon cake-тэй адил зөөлөн фоам болж төгс дулаалганы давхаргыг бүрдүүлнэ. 99%-ийн хөдөлгөөнгүй агаараар бүтсэн жижиг хөөсөнцөр халуун дамжуулахад хэцүү хэсэгт халууны хэм нь 0.038 W/m.k байж, мөн дамжуулах хувь нь ердийн дулаалгатай харьцуулахад 3% доогуур (зузаан 125 мм) хамгийн нимгэн байна. Эцэст нь дрим фоамыг ашиглавал дээд зэргийн дулаан, сайн нягтралтай, өөр бусад дулаалганы материалыг ашигласнаас хамаагүй илүү дулаан байх болно. Фоам нь шингэн учраас дотоод хэсэг шилэн савны доторхтой адил, халуун сэрүүний хувьд урьдчилан тооцоологдсон агаарын солилцоотойгоор өвөл, зун, борооны улиралд ч жилийн турш ая тухтай байх болно.

Дулааны хэм: Дулаан дамжуулах тооцооны хувь бага гарсан байх тусам халуун дамжуулахдаа хүндрэлтэй байдаг.

Материалын дулааны хэмийн харьцуулалт
Материалын Нэр     Дулааны хэм W/m.k     Нягтшил (kg/m3)
Шилэн гадаргуутай халуун талбай     0.035-0.040     24-48
Bede цагаан хөөсөнцөр фоам халуун талбай 3     0.040     20
Тэсвэртэй urethane фоам халуун талбай 1 төрөл 2     0.024     35
EPS дулаан mortar     0.040     280
Дрим фоам     0.038     6 дээш

2. Эрүүл мэнд, аюулгүй байдал

Шинэ орон байрыг бактериас хамгаалж, цэвэр таатай агаарын орчинг бүрдүүлнэ. Хүний биед эрүүл аюулгүй Non- Formaldehyde агуулна. Дрим фоам нь Солонгосын Цэвэр Агаар Нийгэмлэгээс Хүрээлэн буй байгал орчны барилгын материалд хийсэн шалгалтын дүнд, хүний биед хор хөнөөлтэй ямар ч бодис ялгаруулдаггүй нь батлагдсан. Тасалгааны бохирдол 5VOCS (Байгаль орчны шинэ нийтийн орон сууцны тасалгааны агаарын чанар шалгах зөвлөмж) болон HCHO(forme aldehyde), TVOC(нийт ууршил) дулааны хэмийн шалгалтын үр дүн байна.
Шалгалтын Нэр     Ангилал     Дулаан ялгаруулалт     Дээд түвшин
Барилгын Бохирдол Дулаан ялгаруулалт     5VOCS(mg/m2.h)     0.003     0.03  доош
HCHO(mg/m2.h)     Trace (0.005 доош)     0.015 доош
TVOC(mg/m2.h)     0.141     0.10 дээш-0.20 доош /дээд түвшин/

Хүснэгтээс ихэнх нь дээд түвшинд хүрээгүй бөгөөд бага дулаан ялгаруулдаг нь харагдаж байна. Хүрээлэн буй Орчны Барилгын Материалын батламж авч, дээд түвшний батламж авсан TVOC нь, тус шалгалтын дүн 30 хоногийн дотор хамгийн дээд түвшин 0,01 доош урвалаар шалгарсныг батлав. Барилгын дотор талыг чийгшлээс хамгаалснаар хөгц, мөөгөнцөр үүсэхгүй. Ер нь усны уурын 99% нь агаарын урсгалаас үүсч үлдсэн 1% нь тархдаг. Дрим фоам нь дотоод хэсгийн хөдөлгөөнгүй агаарын давхарга усны уурын хөдөлгөөнийг зохицуулж дотор талыг чийгшлээс хамгаалж хүний биед харшил үүсэх хөгц, мөөгөнцрийг үүсгэдэггүй. Тиймээс нян бактер, хөгц зэрэг нь үржих боломжгүй юм.

3. Дуу чимээг хаах, багасгах.

Дрим фоам-ыг сонгосноор чимээ шуугиангүй орон сууцны орчинг бүрдүүлнэ. Төгс нягтшил дуу чимээг хаана. Ямар ч зай завсаргүй тул дуу чимээг дотогш нэвтрүүлэхгүй, өрөөний дуу чимээ гадагш гаргахгүй. Чимээ шуугиангүй таатай орон сууцыг барихын тулд 2 төрлийн дуу чимээг харах шаардлагатай. Эхлээд гаднаас орж ирж буй дуу чимээ, мөн барилга дотроос гадагш гарах дуу чимээ байдаг. Энэ дуу чимээ нэвтэрч байдаг гол шалтгаан нь барилгын зай завсар юм. Иймээс дуу чимээнд сайн барилгыг барихын тулд зай завсрыг хааж, нягтшлийг өндөрсгөх нь чухал. Энэ систем нь хана, таазыг ямар ч зай завсаргүй чигчиж өндөр нягтшилтай дулаалгаар дуу чимээг нэвтрүүлдэггүй баталгаат бүтээгдэхүүн юм. Дуу багасгах хэмжээ(NRC) Дрим фоам нь тоо томшгүй олон хөөсөнцөрөөс бүрдсэн. SEMI-OPEN TYPE CELL ийн органикаар холбогдсон бүтэцтэй тул өөрөө дуу чимээг хаах, багасгах чадвартай. Энд Солонгосын Барилгын Технологийн Судалгааны Хүрээлэнгээс хийсэн шалгалтын дүн бий.
Шалгах арга     Долгионы давтамж (Hz)     Дуу чимээ хаах хэмжээ
KS F 2805:2004 (Өрөөний цуурай шалгах арга)     250     0.32
500     0.74
1000     0.80
2000     0.76
Дундаж     0.655

Дуу чимээг багасгах хэмжээ (NRC) 65%, дрим фоам нь дуу чимээг 65% иар шингээж авах чадвартай материал юм. Дрим фоам нь дуу чимээг сайн шингээж авдаг онцлогоороо Auido Room гэх мэтэд ашиглагддаг. Мөн дуу чимээ багатай байхад хана, шилний материал хэрхэн сонгосонтой холбоотой .

Өөрийн гал унтраах чанар.

Дрим фоам нь гал түймэрийн үед гал авалцах чанаргүйгээс бага хохирол гаргах боломжтой. Гал гарах үед Дрим фоам нь өөрийн төгс гал унтраах чанартай учир гал гарах шалтгаан болохгүйгээс гадна гал гарсан үед галын дөл ноцож нэмэгдэхгүй. Дотор болон гадна талаас гарсан галын үед дрим фоам галд автаж, галыг унтраах үед дрим фоамд хүрсэн гал мөн адил унтарна. Шатах процессийн үед хорт хий ялгаруулахгүй.Гал гарсан үед галын дөл болон халуунаас илүү аюултай нь хорт хий юм. Дрим фоам нь гал гарсан үед хорт хийгүйн дээр тестийн үр дүнд Солонгос улсын бүх түвшинг хангасан өндөр оноотой байлаа.
Шалгах арга     Дээд оноо     Түвшин
KS F 2271:2003 (хорт хийг шалгах)     14 мин 38 сек     9 мин дээш
BS 6853 ANNEX B.2 (хорт бодисийн индекс)     0.31     1.6 доош

Хорт хийг Солонгос, Японд хийдэг бие организмийн шинжилгээгээр (хулганаар тест хийнэ) батлаж, хорт бодисийн индексийг Англид задлан шинжлэх аргаар хийж, галд автах үед дрим фоам нь 8 хорт хийг ялган задалдаг. Энэ Freon хөөсрөх бодис, polyol, isocyanate-тай нийлэхэд галын үед ус isocyanate нийлснээр олон төрлийн хорт хийг ялгаруулдаг. Харин дрим фоам нь ус, isocyanate-тай нийлснээр галын үед хорт хийг ялгаруулдаггүй

4. Бат бөх чанар.

Дрим фоам нь үргэлж анхдагч чанараа хадгалдаг. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй 2003 оны 12 сард Солонгосын Барилгын Технологийн Судалгааны Хүрээлэн Солонгосын Барилгын Семениарын нэгэн судалгаанд, халуун хавтан, urethane foam нь хөөсөнцөр хий, нүүрстөрөгчтэй преон хийн тархах чанарт халууны хэм өөрчлөлт үүсэх болно гэдгийг шалгаж болно. Өөрөөр хэлвэл хөөсөн хийн тархах чанараас CELL устаж агаараар солигдож халууны хэм ихэснэ гэсэн үг. Дрим фоам нь ямар ч химийн систем хэрэглэхгүй бөгөөд SEMI-OPEN TYPE-ийн CELL бүтэцэд тулгуурлан халууны хэмд өөрлөлт гарахгүй. Мөн дрим фоам нь тэрхүү CELL бүтэцэд дотор талын чийгшилийг зохицуулдаг гадаргуун онцлог шинжийг харуулдаг ч дахин өөрийн чийгийг гадагшлуулж халуун чанарыг эргүүлэн шилэн хөвөн дулааны материалтай адил хугацаа өнгөрсний дараа чийгийг шингээснээр чанар муудна гэсэн ойлголт байхгүй. Шилэн хөвөн дулаалга, чийгэнд цохиулсан байдал

Уян хатан чанар.

Бусад дулаалга нь urethane foam зэрэг нь гадны хүчний нөлөөгөөр цоорох, муруйх, MOVEMENT гэх мэт хагарал, хугарал, хууларч унах тохиолдол байдаг. Дрим фоамийг шүршиж байрлуулснаар 100 дахин хөөсрөн хананд наалдсанаар ямар ч зай завсарт орж, талбайн хананд уян хатан чанартай байрлах тул бусад дулаалгын материалыг бодвол өөр бусад асуудал үүсгэхгүй

Contact us

  • Phone: 976+70100001
  • Fax: 976+70100002
  • Email: info@koreastandard.mn

Address

  • 87 - Ajilchinii street, Chinggis avenue, Khan-Uul District
    Ulaanbaatar, Mongolia
Top