-->

Түгээмэл асуултууд/ Зөвлөгөө

Dream foam-Хөөс хэр их тэлэлттэй вэ?

Зөөлөн төрлийн хөөс нь байгаа хэмжээнээсээ дахин илүү хөөсөрдөг.

Dream foam-Хөөсөн дулаалга хийгээд үр дүн нь илт мэдэгдэх үү.?

Энэ асуултанд хариулахын тулд хамгийн гол нь дулааныг алдагдаж буй байршлыг зөв тогтоох нь хамгийн чухал гэж зөвлөх байна. Үүний дараа уг дулаалгыг ашиглах нь дулаанаа тусгаарлах 100 хувийн найдвартай арга болно.

Dream foam-Хэр хурдан хатах вэ?

Дулаалга хийснээс хойш 3-10 секундын дотор бүрэн бэхжиж биет байдлаа олно. Dream foam-Бусад хөөстэй харьцуулахад тэлэлтийн хүч ямар байх вэ.? Хөөсний хүч тухайн хязгаарлагч хашмалдаа хүрч наалдац үүсгэн хөдөлгөөний зогсооно. Түүнээс биш хэв хашмалыг цааш түрэх, хэлбэрийг алдагдуулах хэмжээнд хүртэл түрэхгүй.

Dream foam-г Бид өөрсдөө хэрэглэх боломжтой юу?

Тиймээ, хэдийгээр уг дулаалгыг хийж гүйцэтгэх явц өрнөл зэрэг нь нэлээд нүсэр ажиллагаатай хэдий ч хэрэглэгч өөрөө хүсвэл манайхаас түүхий эдээ худалдан аваад өөрийн барилга байгууламждаа ашиглах боломжтой. Энэ тохиолдолдд мэдээж зардал хэмнэх боломжтой.

Dream foam-Мансардтай байшинг дотор талаас нь дулаалахад дээрээс доошоо дусаад салаад ирэх биш биз ?.

Үгүй энэ өөрөө наалдамхай чанар өндөртэй, мөн маш богино хугацаанд биет байдлаа олох учраас хоромхон зуур үр дүнгий нь харах боломжтой.

Dream foam-Хавтгай дээврийн дулаалга хийх нөхцөлд дээрээс нь бетон цутгаж болох уу?

Болно гэхдээ хатуу төрлийн буюу бтдний хэлж заншснаар close cell төрлийн хөөсийг ашиглан хийх нь зүйтэй. Гэхдээ техникийн тооцооллын дагуу цутгах бетоны зузааныг тодорхойлох нь зүйтэй.

Dream foam-Дулаалга хийх хөөсний шаардлагатай зузааныг яаж тодорхойлох вэ?

Практикт энэ тооцооллыг барилгын зургыг анх зохиох мөчид дулаан техникийн тооцооллыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх байдлаар гаргаж бидэнд хандах нь түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч нэгэнт баригдсан барилга байгууламжийн дулааны алдаглыг багасгах тухайд ашигласан өмнө ашигласан материалын онцлогоос хамааруулан тооцдог бөгөөд зузааныг хэрхэн сонгох талаар тооцоолол хийхэд бид туслахад бэлэн байдаг.

Dream foam-Дулааны хувьд бусад материалаас юугаараа давуу вэ?

Зай, завсар, залгаас үүсдэггүй тул барилгыг бүхэлд нь вакумжуулах бололцоотой. Үүнээс гадна өөрийн дулаан тусгаарлах үзүүлэлт нь бусад материалынхаас өндөр учраас дулаан тусгаарлах чанар илүү үр дүнтэй.

Dream foam-Галын үзүүлэлтийн талаар?

Уг үзүүлэлтээрээ галд тэсвэртэй ангилалд ордог бөгөөд галын нөхцөлд цаашид оч авалцан дүрэлзэхгүй буюу галыг өдөөдөггүй байна. Үүгээрээ бусад төрлийн материалаас давуу талтай.

Dream foam-Зөөврийн сууц дулаалахад давуу тал нь

Зөөврийн сууцыг зөөх нүүлгэх үед үүсдэг хөдөлгөөний явцад нугарах, хугарах, салах зэргээр дулаан тусгаарлалтын үүргээ алдахгүй байх талтай тул энэ нөхцөлд илүү үр дүнтэй байдаг.

Contact us

  • Phone: 976+70100001
  • Fax: 976+70100002
  • Email: info@koreastandard.mn

Address

  • 87 - Ajilchinii street, Chinggis avenue, Khan-Uul District
    Ulaanbaatar, Mongolia
Top